Монголын анхны крипто мэдээний сайт

BitPay нь ApeCoin-ийг төлбөрийн сонголтондоо нэмлээ

2022-08-08


Криптовалютын төлбөрийн процессорын тэргүүлэгч BitPay нь ApeCoin (APE) токеныг дэмждэг болсноо зарлалаа.

CoinMarketCap-ийн өнөөдрийн мэдээллээс харахад ApeCoin нь 34 дэх том криптовалют юм.

Зургадугаар сард BitPay нийт 66,608 гүйлгээ хийсэн гэж вэбсайтдаа нийтэлсэн байна. Хамгийн том криптовалют болох биткойн нь нийт гүйлгээний талаас илүү хувийг (53.3%) эзэлдэг аж. Хоёр, гуравдугаар байранд Litecoin (21.21%) болон Ethereum (9.71%) нар оржээ. Мөн Dogecoin (6.17%) болон Bitcoin Cash (5.02%) эхний 5-т багтав.

Шиба Ину нийт гүйлгээний 0.5% хүрэхгүй хувийг эзэлж байна.

Үүнээс гадна долдугаар сард Монакогийн тансаг зэрэглэлийн дарвуулт завины компани Yachtzoo BitPay-тай хамтран ажиллаж, үйлчлүүлэгчиддээ олон төрлийн дижитал хөрөнгийн сонголттойгоор дарвуулт завь худалдаж авах, худалдах, түрээслэх боломжтой болсон. Швейцарьт төвтэй Куони аялал жуулчлалын компани мөн өнгөрсөн сард BitPay-тай хамтран ажиллахаа зарлажээ.