Монголын анхны крипто мэдээний сайт

АНУ-ын Сангийн яам Tornado Cash-д хориг тавьж, АНУ-д ашиглахыг хориглолоо

2022-08-09


АНУ-ын Сангийн яамны Гадаад хөрөнгийн хяналтын алба (OFAC) нууцлалын сүлжээ буюу Ethereum-д суурилсан криптовалют холигч  болох Tornado Cash-д хориг тавьжээ.

Даваа гарагт (2022 оны 8-р сарын 8) хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Сангийн яамны Терроризм ба санхүүгийн асуудал эрхэлсэн орлогч Брайан Э.Нэлсон мэдэгдэхдээ "Өнөөдөр Төрийн сан АНУ-ын бүх орон даяар цахим гэмт хэргээс олсон орлогыг угаадаг виртуаль валют холигч Tornado Cash-д хориг тавьж байна" гэжээ.

Нелсон нэмж хэлэхдээ крипто холигч нь "хакер халдлага үйлдэгчдийн мөнгө угаахыг зогсооход үр дүнтэй хяналтыг тогтоож чадаагүй бөгөөд эрсдэлийг арилгах үндсэн арга хэмжээ авдаггүй" гэв.

Хэвлэлийн мэдээнд дурдсанаар, Tornado Cash нь 2019 оноос хойш 7 тэрбум гаруй долларын үнэ бүхий крипто мөнгийг угаасан бөгөөд үүнд Хойд Солонгосын алдарт хакер Лазарус группын хулгайлсан 455 сая доллар багтсан байна.

Сонирхуулхад Лазарус групп болон Хойд Солонгосын бусад кибер гэмт хэргийн синдикатууд нь Ронин гүүрийг хакердаж 640 долларыг, Harmony-ыг хакердаж 100 сая долларыг хулгайлсан зэрэг олон алдартай крипто хакер халдлагын ард байдаг гэж үздэг.