Монголын анхны крипто мэдээний сайт

CryptoCom Өмнөд Солонгост үйлчилгээ үзүүлэх эрхтэй боллоо

2022-08-09


CryptoCom нь төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч PnLink Co болон OKBIT биржийг худалдан авсны дараа Өмнөд Солонгосын зохицуулагчдаас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийг хүлээн авчээ.

Саяхан хийсэн мэдэгдэлдээ крипто платформын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Крис Марсзалек Өмнөд Солонгосыг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэх зорилготой "чухал зах зээл" гэж тодорхойлов. Тэрээр мөн солонгосчуудыг дижитал хөрөнгийг ихээхэн сонирхож байгааг сайшаажээ.

Түүнчлэн Өмнөд Солонгосын CryptoCom компанийн ерөнхий менежер Патрик Юн зөвшөөрлөө гардаж авах үеэрээ хэлэхдээ

“Бидний үйлчилгээ нь Солонгос дахь худалдааг улам хөгжүүлж, хүчирхэгжүүлэхээс гадна нөгөө талаар манай Web3 экосистемд дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэж байна. Солонгос бол Crypto.com-ын хувьд асар чухал зах зээл юм" гэжээ.

50 сая орчим хэрэглэгчтэй, Сингапурт төвтэй CryptoCom нь салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн нэрсийн нэг юм. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд CryptoCom нь маркетингийн томоохон кампанит ажил өрнүүлж, өөрийгөө алдаршуулахын тулд хэд хэдэн алдартнуудтай хамтран ажилласан.

Тухайлбал, Лос-Анжелесийн нэр хүндтэй арена болох Staples Center-тэй 700 сая долларын гэрээнд үзэглэсний дараа ЛА Лэйкерс багийн талбайн нэрийг CryptoCom Arena болгон өөрчилжээ.

Гэсэн хэдий ч үргэлжилж буй крипто өвөл нь компанийн өргөжилтийг зогсоов. Зах зээлийн уналт, хөрөнгө оруулагчдын гадагш урсгал нь CryptoCom-д ажилчдаа цомхотгох гол шалтгаан болсон. Зургадугаар сард ажилчдынхаа 5%-ийг халсан ба үргэлжлүүлэн ажилчдаа цомхотгосоор байна.