Монголын анхны крипто мэдээний сайт

Марк Кубан: Ethereum-ийн шинэчлэлт хоёр иртэй сэлэм байж магадгүй

2022-08-09


Америкийн тэрбумтан хөрөнгө оруулагч, Даллас Мавериксийн эзэн Марк Кубан Ethereum-ийг PoW механизмаас Proof-of-Stake руу шилжүүлэх (Merge шинэчлэлт) нь хоёр иртэй сэлэм болно гэж үзэж байна. Түүний үзэж байгаагаар энэ алхмыг тойрсон хөрөнгө оруулагчдын сэтгэлийн хөөрөл нь “Sell the news” буюу үйл явдал болохоос өмнө маш их хэмжээний борлуулатыг бий болгож магадгүй гэжээ.

Олон тооны хөрөнгө оруулагчдад уг шинэчлэлтийн ачаар ETH өсөж, крипто зах зээлийг сэргээж магадгүй итгэл найдвар тээж байна. Марк Кубан ч энэ шилжилтийн талаар өөдрөг үзэлтэй байгаа аж. Энэ оны эхээр тэрээр уг шилжилтийн дараа Ethereum нь дефляцийн хөрөнгө болж хувирах боломжтой гэж хэлсэн.

Гэсэн хэдий ч саяхан өгсөн ярилцлагадаа тэрээр энэ үйл явц нь “Sell the news” үйл явдлыг үүсгэж болзошгүйг анхааруулсан. Ийм тохиолдолд хөрөнгийн үнэ өснө гэсэн хүлээлтийг үүсгэж, үйл явдлын өмнө огцом өсдөг боловч өсөлтийн чиг хандлагаа үргэлжлүүлж чадахгүй, бүр уналтад ордог.

Өнгөрсөн жил Dogecoin-ийн үнийн өсөлтийг ердийн жишээ гэж үзэж болно. 2021 оны 5-р сард DOGE 0.70 долларт хүрэхэд олон хүмүүс түүний үнэлгээ 1 долларт хүрч чадна гэж итгэж байсан. Энэ үеэр DOGE-ийн хамгийн алдартай дэмжигч Элон Маск Saturday Night Live шоуны зочноор уригдаж, DOGE-ийг орон даяар магтана гэж үзэж байсан.

Гэсэн хэдий ч Теслагийн гүйцэтгэх захирал Dogecoin армийн хүлээж байсан зүйлийг хийсэнгүй. Харин тэр шоуны хөтлөгчтэй зүгээр л хошигносон. Дараагийн хэдэн цагт DOGE сүйрсэн бөгөөд түүнээс хойш дахин сэргэж чадаагүй. Одоогоор 0.07 доллараар арилжаалагдаж байгаа нь бүх цаг үеийн дээд амжилтаас 90%-иар буурсан үзүүлэлт юм.