Өнгөрсөн амралтын өдрүүдэд биткойн 23,000 ам.доллар орчимд гацсан гэж хэлж болно.
Гэсэн хэдий ч энэ долоо хоногийн эхээр биткойн 24,000 доллар болон түүнээс дээш болж олон өдрийн дээд цэгтээ хүрсэн ч энэ нь богино хугацаанд үргэлжилж, унаж эхлэв.
Иймээс ахин нэг удаа криптовалют 23,000 доллароос доош болж буурсан. Одоогийн байдлаар биткойн энэ түвшнээс багахан дээгүүр арилжаалагдаж байгаа ч зах зээлийн үнэлгээ нь 450 тэрбум доллараас доош буурчээ.
Альтернатив зоосон мөнгө нь сүүлийн хэдэн өдөр нилээдгүй өсөлттэй байсан.
ETH нь удахгүй болох Merge-тэй холбоотойгоор 1800 доллараас дээш өссөн байна. Энэ нь ойролцоогоор хоёр сарын хугацаан дахь хөрөнгийн хамгийн өндөр үнэ байв.
Гэсэн хэдий ч өсөлтөө үргэлжлүүлж чадаагүй бөгөөд өдөрт 5% -иар унасны дараа 1,700 доллараас доош унав.
Solana болон Dogecoin нэг өдрийн дотор 6% хүртэл буурсан бол Ripple, Cardano, Shiba Inu, Polkadot болон MATIC арай бага хувиар буурсан байна.
Доод болон дунд түвшний алткойнууд нь мөн л уналттай байгаа ба APE, FLOW, FIL болон бусад олон зооснууд өдөрт 9-10% хүртэл буурав.
Иймээс криптовалютын зах зээлийн
үнэлгээ сүүлийн хоёр өдрийн дотор 50 тэрбум гаруй доллараар буурч, 1.1 их наяд
доллараас доогуур түвшинд очжээ.