Монголын анхны крипто мэдээний сайт

NEAR токен яагаад 12%-иар өсөв

2022-08-11


Near Protocol-ийн уугуул NEAR зоосыг Coinbase өөрийн бүртгэх гэж буй roadmap-даа нэмсний дараа уг токены үнэ 12%-иар өсч 5.97 ам.долларт хүрчээ.

NEAR бол хөгжүүлэгчдэд төвлөрсөн бус программ (dapps) бүтээх зорилготой, 1-р түвшний блокчейн сүлжээ болох Near протоколын үндсэн токен юм. Сүлжээ нь Ethereum-ийн шууд өрсөлдөгч бөгөөд PoS зөвшилцлийн механизмыг ашигладаг.

Near нь Ethereum-аас илүү хурдан бөгөөд хямд ажиллахаар бүтээгдсэн.

Coinbase-ийн roadmap-д саяхан нэмэгдсэн бусад хөрөнгөд Celer Network-ийн CELR, Ethereum ERC-20 токен; мөн Solana сүлжээн дэх SPL токен зэрэг багтжээ.