Монголын анхны крипто мэдээний сайт

ETH халимнууд шинэ зоос сонирхож эхлэжээ

2022-08-12


Ethereum халимнуудын зарим нэг нь сүүлийн 24 цагийн дотор идэвхитэй байна. ETH халимуудын хамгийн том нь Шиба Ину (SHIB) зоосыг их хэмжээгээр зарсан. Гэсэн хэдий ч халимнууд энэ хооронд багцдаа зарим шинэ зоосыг нэмж эзэмшилээ нэмэгдүүлсэн байна.

Ethereum халимууднуудын Шиба Инугийн эзэмшил жижгэрчээ

WhaleStats-аас өгсөн мэдээллээс үзэхэд Lido Staked ETH (stETH) нь Шиба Ину-г гүйцэж, Ethereum-ийн 100 халимны дунд долларын ханштай хамгийн том токен болжээ.

Хамгийн том ETH Ethereum халимууд нь одоогоор 321.3 сая долларын үнэ бүхий stETH-ийг эзэмшиж байна. Энэ нь тэдний нийт эзэмшлийн 10 орчим хувийг бүрдүүлдэг. Үүний зэрэгцээ, харин Шиба Ину нь халимнуудын нийт эзэмшлийн 4.5 орчим хувийг бүрдүүлдэг.

Өмнө нь эдгээр том халимнууд 510 сая долларын үнэ бүхий SHIB эзэмшиж байжээ.

Түүнчлэн Ethereum халимуудын stETH хуримтлал нь үнийн өсөлтөд нөлөөлөв. Lido Staked ETH үнэ сүүлийн 24 цагийн дотор 10 гаруй хувиар өссөн байна. Мөн түүний 24 цагийн арилжааны хэмжээ 80%-иар өсч 5.19 сая доллар болжээ.