Монголын анхны крипто мэдээний сайт

Биткойны олборлолтын орлого 2022 оны хамгийн муу өдрөөс 68.6%-иар өсөв

2022-08-13


2022 оны турш баавгайн зах зээл удаан үргэлжилсэн нь биткойны олборлолтын салбарын орлогод шууд нөлөөлсөн. Харин энэ салбарын орлогын жилийн хамгийн муу өдөр нь 6-р сарын 13-нд байсан ба үүнээс хойш огцом өсчээ.

Зах зээлийн уналт, инфляци, дайн зэрэг хөрөнгө оруулагчдын сэтгэл санааг тойрсон олон хүчин зүйлээс шалтгаалж биткойны олборлолтын орлого жилийн турш буурсан.

Харин BTC олборлолтын орлого нэг сарын дотор бараг 69%-иар өссөн болохыг blockchain.com-ын мэдээлэл харуулав. Тодруулбал, 7-р сарын 13-нд 13.928 сая доллар байсан бол 8-р сарын 12-нд 23.488 сая доллар болтлоо өсчээ. Орлого ийнхүү мэдэгдэхүйц нэмэгдсэн нь биткойны олборлолтын үйл ажиллагаа нь өндөр зардалтай ч ашигтай бизнес гэдгийг баталж байна. Нэмж дурдахад, олборлолтын тоног төхөөрөмжийн (GPU) үнэ буурсан нь BTC олборлогчдод одоо байгаа дэд бүтцээ өргөжүүлэх боломжийг олгосон.

Биткойны энэ эерэг үр дүн нь өнгөрсөн сард крипто олборлогч компаниудын хувьцааны үнэ өсөхөд нөлөөлжээ.

Hut8 Mining Corp., Marathon Digital Holdings, Core Scientific зэрэг крипто олборлогч компаниудын хувьцааны ханш 2022 оны 6-р сарынхаас дор хаяж 95%-иар огцом өссөн байна.

Гэсэн хэдий ч дээрх гурван компани бүгд өөрсдийн крипто эзэмшлийн үнэ цэнийн бууралтаас үүдэлтэй их хэмжээний алдагдал хүлээсэн хэвээр байна.