Полкадотын төвлөрсөн бус санхүүгийн (DeFi) платформ Acala нь ням гарагт томоохон халдлагад өртөв. Энэхүү халдлагаар хакерууд төслийн тогтвортой зоос болох ausd-ээс 1.2 тэрбум ам.долларыг хулгайлсан байна.
Хакердсаны дараахан Acala багийнхан
твиттер хуудсандаа уг халдлага нь "iBTC/aUSD хөрвөх чадварын сангийн буруу
тохиргооноос" үүссэн болохыг тэмдэглэжээ. Харин өнөөдөр тэд буруу тохиргоог зассанаа мэдэгдэв.
Түүнчлэн Acala коммунити халдлагын талаар эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа ч хөгжүүлэгчдийн баг мөнгө шилжүүлэхтэй холбоотой дансуудыг түдгэлзүүлсэн гэдгийг тэмдэглэжээ.
Мөн своп, харилцан гинжин дээр мөнгө явуулах зэрэг сүлжээн дэх үйл ажиллагааг дараагийн мэдэгдэл хүртэл зогсоосон байна. Эдгээр үйл ажиллагааг зогсоож байгаа нь хэрэглэгчдийн их хэмжээний борлуулалт хийхээс сэргийлэх болно.
Үүнээс гадна, Полкадот экосистем дээрх анхны тогтвортой зоос болох aUSD энэ үйл явдалд сөргөөр хандаж, ам.долларын ханшаа алдсан. Үйл явдлыг зарлах үеэр бараг 50%-иар унасны дараа 0,57 ам.доллар болсон ч одоогийн байдлаар багахан сэргэж 0,89 ам.доллараар арилжаалагдаж байна.