Дөрөв дэх том криптовалютын уналт нь 5-р сарын 7-ны шөнө арилжааны пүүл хооронд гэнэтийн шилжүүлэг хийснээр эхэлсэн бөгөөд энэ нь ер бусын үзэгдэл биш тул энэ гажигийг зөв тохируулж болох байсан.
Гэвч энэ тохиолдолд байдал бодсноос улам дордож, крипто түүхэн
дэх хамгийн хор хөнөөлтэй уналтын
нэг болсон.
До Квон саяхны нэгэн ярилцлагадаа Луна багийн доторх хүмүүс дундаас энэ шилжүүлэг буюу халдлагыг хийснийг хүлээн зөвшөөрчээ.
Хөрвөх чадварын тэнцвэр алдагдсанаас хойш 13 минутын дотор зарим үл мэдэгдэх арилжаачид 200 сая ам.доллартай тэнцэх хөрөнгийг зарсан. Маргааш өглөө хүртэл энэ хандлага үргэлжилсэн бөгөөд энэ нь арилжааны пүүлд тэнцвэргүй байдал үүсгэж, UST үнэ 1 доллараас 99 цент хүртэл унасан байна.
Лунагийн сүйрэл
Террагийн экосистем сүйрснээс хойш анх удаа До Квон ярилцлага өгчээ. Тэрээр болсон үйл явдлын талаар хэлэхдээ дээрх тэнцвэргүй байдал үүссэний дараа "Твиттер дэх сэтгэл хөдлөл улам дордож эхлэсэн. Тэгээд дараа нь Curve пүүлийн эсрэг арилжаа хийдэг хүмүүс олширч эхлэв" гэж Квон дурсав.
Гүйцэтгэх багийнхан нь Терраформын төв оффис дээр улирал тутам болдог уулзалтад оролцохоор Сингапур руу нисч байх үед энэ уналт таарсан тул Квон халдлагыг саармагжуулж чадаагүй гэв. Пүүл рүү хийсэн халдлагын шилжүүлгийн цаг хугацаа болон хуваарь нь Террагийн гол удирдлагууд байхгүй байгаатай давхцсан тул энэ үйл явдал дотоодын ажилтан хийсэн гэдгийг Квон хүлээн зөвшөөрчээ.
"Үүнийг мэддэг цорын ганц хүмүүс бол Террагийн ажилтнууд байсан. Хэрэв та надаас Terraform Labs-т могой байсан эсэхийг асууж байгаа бол "тийм" гэж тэрээр хэлэв.