Монголын анхны крипто мэдээний сайт

Флоки Ину протоколоо сайжруулахын тулд Chainlink-тэй хамтран ажиллана

2022-08-16


Floki Inu нь Chainlink Keepers үйлчилгээг токен түгжих протокол болох FlokiFi Locker-д хамтран ажиллана гэдгээ зарлав. Энэ нь Floki Inu-ийн үйлчилгээнийхээ гүйцэтгэлийг сайжруулж, хэрэглэгчдийн баазаа улам өргөжүүлэх амлалтын нэг хэсэг юм.

Төвлөрсөн бус үйлчилгээ болох Chainlink Keepers-ийн тусламжтайгаар FlokiFi Locker-ээр дамжуулан хэрэглэгчид токен түгжих үйл явц нь илүү хурдан, илүү үр ашигтай, аюулгүй болох аж.

Энэ нь хоёр крипто компанийн анхны хамтын ажиллагаа биш гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.