Монголын анхны крипто мэдээний сайт

Питер Брандт: Биткойн уналтын паттерн үүсгэж байна

2022-08-17


Алдарт арилжаач Питер Брандт саяхан твиттер хуудсандаа тэргүүлэгч криптовалют болох биткойн нь rising wedge паттерныг үүсгэж байна гэв.

Долдугаар сард жилийн хамгийн сайн сараа тэмдэглэсний дараа биткойн 24,000 долларын түвшнээс дээш гарахаар тэмцэж байгаа энэ үед Брандт ийнхүү анхааруулга гаргажээ.

Уг rising wedge нь уналтыг үүсгэх хандлагатай байдаг бууралтын патттерн юм. Доошоо задарвал их хэмжээний уналт ирэх магадлалтай байдаг.

Гэхдээ Брандтын тэмдэглэснээр, шинээр гарч ирж буй их хэмжээний худалдан авалт энэ паттерныг өсөх хандлагатай болгодог гэв.

Үүнээс гадна Брандт тусдаа жиргээндээ биткойныг шашин шүтлэг гэсэн ба крипто сонирхогчдыг шашны нийгэмлэг гэжээ.