BitMEX-ийн Гүйцэтгэх захирал асан Артур Хэйс хамгийн сүүлийн нийтлэлдээ Ethereum-ийн Merge шинэчлэлтийн дараа арилжаачид ямар хариу үйлдэл үзүүлэх талаар өөрийн бодлоо хуваалцав.
Шинэчлэлтийн техникийн үзүүлэлтүүд дээр үндэслэн тэрээр Ethereum 9-р сард Merge хийсний дараа биткойны халвинг шиг өндөр өсөлт үзүүлнэ гэж үзэж байна.
“Хэрэв Merge амжилттай болбол арилжаачид ихээхэн ETH-ийг худалдаж авах бөгөөд үнэ өсөх тусам Ethereum сүлжээг илүү их ашиглах ба энэ нь ханшийг илүү өсгөнө” гэсэн байна.
Энэхүү шинэчлэлт нь Ethereum-д хоёр том өөрчлөлтийг авчрах болно: Нэгд, PoW механизмыг PoS руу шилжүүлнэ, хоёрт ETH-ийн нийлүүлэлтийн хэмжээг ойролцоогоор 90% бууруулах болно гэв.
Мөн уг шинэчлэлтийг ETH-ийг өндөр хэмжээнд шатаадаг EIP-1559-тэй хослуулснаар ETH нь цэвэр дефляцийн валют болно гэж тэрээр үзэж байна.
Үүнээс гадна сүүлийн долоо хоногт биткойноос хамаагүй илүү гарсан ETH-ийн спот зах зээлийн үйл ажиллагааг харахад зах зээлд оролцогчид Merge-ийг хүлээж байгааг харуулж байна.