Сөүлийн ойролцоох Өмнөд Солонгосын нэгэн хотод замын хөдөлгөөний зөрчилтэй хүмүүсийн биржийн данснаас крипто мөнгө хураах боломжийг цагдаа нарт олгох туршилтын хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна.
Баруун хойд Кёнги мужийн 275,000 орчим хүн амтай Гунпо хотыг Засгийн газар 2022 онд туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэхээр сонгосон аж. Уг хөтөлбөр нь 8-р сарын 16-ны өдрийн JoongBoo Ilbo мэдээллийн агентлагийн мэдээнд дурдсанаар, хугацаа хэтэрсэн торгуулийг тухайн иргэний биржийн данснаас нь крипто татах үйл явдал юм.
Хөтөлбөр нь 2022 оны эхний хагаст
амжилттай хэрэгжиж, Гунпо хотын цагдаа нар 668,000 долларын замын хөдөлгөөний
торгуулийн хураамжийг төлүүлсэн ба
энэ нь нийт торгуулийн 88%-тай тэнцэж байна.
Гэсэн хэдий ч шүүх хурлаар 759 доллараас хэтэрсэн торгууль ногдуулсан бол крипто мөнгийг нь цагдаа нар хураах ба үүнээс гадна зөвхөн тухайн хүний банкны дансанд байгаа мөнгө дууссан тохиолдолд авах арга хэмжээ юм.
Түүнчлэн Jungo Ilbo-ийн мэдээлснээр эхний хагас жилийн хугацаанд хураасан торгуулийн хэмжээ сүүлийн гурван жилийн жил бүрийн нийт хураалтын дүнгээс давсан байна.