Монголын анхны крипто мэдээний сайт

Шиба Ину ETH халимнуудын эзэмшдэг хамгийн том токен болов

2022-06-21


Халимны гүйлгээ хянагчийн мэдээлснээр Шиба Ину нь хамгийн том 100 ETH халимны хадгалж буй хамгийн том токен болсон байна. Тус өгөгдөлд хамгийн том түрийвчнүүд нь ойролцоогоор 436.3 сая долларын SHIB агуулж байгааг харуулав.

Энэхүү Шиба Инугийн дээд амжилтын гол шалтгаан нь ETH халимнууд хамгийн том эзэмшил байсан FTX токеныг их хэмжээгээр зарсан явдал юм. 6-р сарын 17-ны байдлаар ETH-ийн хамгийн том 100 халим 762 сая долларын үнэ бүхий FTX токеныг эзэмшиж байжээ.

Гэвч энэ хэмжээ буурч 44.9 сая ам.доллар болсон байна. FTX токен нь сүүлийн 24 цагийн дотор хамгийн их зарагдсан токены жагсаалтын хамгийн нэгдүгээрт жагсав.

Шиба Инугийн үнэ сүүлийн 24 цагийн дотор бараг 15%-иар өсч дунджаар 0.000009 доллараар арилжаалагдаж байна. Гэсэн хэдий ч 0.000088 ам. доллар болсон бүх цаг үеийн дээд хэмжээ (ATH)-аас 90%-иар буурсан хэвээр байна. Түүнчлэн уг токены 24 цагийн арилжааны хэмжээ 56%-иар өсч 463.3 сая доллар болжээ.