Монголын анхны крипто мэдээний сайт

HUSD стаблькойн долларын ханшаа алдлаа

2022-08-19


HUSD нь долларын ханшаа хадгалахад хүндрэлтэй байгаа дараагийн тогтвортой зоос болов.

Тогтвортой коиныг дэмжиж байсан криптовалютын бирж болох Huobi нь дөрөвдүгээр сард уг стаблькойны төслөө орхисон гэсэн мэдээлэл гарсан байна. Гэсэн хэдий ч тэд стаблькойны хөрвөх чадварын асуудлыг шийдвэрлэхэд туслахаа амлажээ.

CoinMarketCap-ийн мэдээллээс үзэхэд HUSD нь долларын ханшаа алдсан хамгийн сүүлийн тогтвортой зоос болов.

Дээрх графикаас харахад криптовалютын арилжаа 0.89 ам.доллар орчим буюу 1 ам. доллар байхаар төлөвлөсөн тогтмол үнэ цэнээсээ 10%-иар бага болжээ.

Сонирхуулхад, HUSD-ийг алдартай криптовалют бирж Huobi 2018 онд эхлүүлсэн гэдгийг тэмдэглэх нь зүйтэй.

Дээрх мэдээг платформын албан ёсны Telegram группт олон нийтийн менежер нь мэдээллэсэн бөгөөд үүнд Хуоби 4-р сард HUSD-ийг орхисон гэж мэдэгджээ.

Компани ч үүнийгээ баталж твиттер хуудсаараа дамжуулж албан ёсны мэдэгдэл гаргасан байна.

"Huobi нь үйлчлүүлэгчдийнхээ хөрөнгийн аюулгүй байдлыг үргэлж эрхэмлэдэг бөгөөд HUSD-ийн багтай хамтран шийдэл хайж, тогтвортой байдлыг нь аль болох хурдан сэргээх болно" хэмээн жиргэжээ.

Үүний дараа стаблькойны ханш эргэн сэргэж 0.99% болсон байна.