Монголын анхны крипто мэдээний сайт

Халимнууд нэг шөнийн дотор 33 сая долларын SHIB заржээ

2022-08-20


Ethereum сүлжээн дэх халимны хөдөлгөөнийг хянагч платформын мэдээллэснээр сүүлийн 24 цагийн хугацаанд эдгээр халимнууд 33 сая доллартай тэнцэх SHIB-ийг зарсан гэжээ.

Үүний зэрэгцээ, мөн хугацаанд хоёр дахь том нохойн сэдэвт токен болох SHIB-ийн үнэ 13% буурчээ.

Халимнууд 158.5 сая долларын SHIB эзэмшиж байна

WhaleStats вэб сайт дээрх крипто эзэмшлийн мэдээллээс үзэхэд шилдэг 100 халимны эзэмшиж буй SHIB-ийн хэмжээ мэдэгдэхүйц багассан байна.

Өмнө нь тэд 191.2 сая долларын үнэтэй Шиба Инуг ходл хийж байсан бол түрийвчэнд одоо 158,492,174 долларын SHIB хадгалагдаж байна. Одоо энэ токен нь халимуудын нийт багцын ойролцоогоор 5%-ийг бүрдүүлж байна

FTX, MATIC зэрэг халимнуудын дунд алдартай байсан зооснууд эхний 10 жагсаалтаас алга болсныг тэмдэглэх нь зүйтэй бөгөөд зөвхөн LINK, UNI, MANA хамгийн доод хэсэгт л үлджээ. SHIB хэдийгээр эхний хоёр байрыг эзлэхээ больсон ч энэ жагсаалтад баттай хэвээр байна.