Холбооны нөөцийн сангийн 7-р сарын
хуралдааны тайлан олон нийтэд ил болж, Төв банк
хүүгийн өсөлтөө үргэлжлүүлэх болно гэж сануулсны дараа S&P 500 дөрвөн долоо хоног үргэлжилсэн сэргэлтээ зогсоолоо. Түүнчлэн уг тайланд ХНС-ын гишүүд
инфляцийн дарамт багасч байгааг нотлох баримт байхгүй гэсэн байна.
Сент-Луис-ын холбооны ерөнхийлөгч Жеймс Буллард 9-р сард болох ХНС-ын бодлогын хурлаар бодлогын хүүг 75 нэгжээр нэмэгдүүлхийг дэмжинэ гэж мэдэгдэл хийсэн нь бас нэг муу нөлөөлөл болов. Энэ нь хүүгийн түрэмгий өсөлтийн эрин үе дуусч магадгүй гэсэн итгэл найдварыг унтраасан.
Эдгээр мэдэгдлүүд нь S&P 500 индексийг долоо хоногийн турш 1.29%-иар буурууллаа. S&P 500-тай нягт уялдаа холбоотой хэвээр байгаа BTC 8-р сарын 19-нд мөн огцом унасан бөгөөд энэ долоо хоногт ч үргэлжлэх магадлалтай байна.
Гэсэн хэдий ч арилжаачид доод түвшинд хуримтлуулж магадгүй юм. Түүнчлэн Bitcoin, BNB, EOS, QNT, CHZ нь техникийн шинжилгээний хувьд өндөр үзүүлэлттэй байгаа бөгөөд энэ долоо хоногт нийт зах зээл сэргэх юм бол эдгээр зооснууд худалдан авагчдыг татах болно гэж шинжээчид үзжээ.