Монголын анхны крипто мэдээний сайт

Антони Скарамуччигийн шорт арилжаачдад хандаж хэлсэн үг

2022-08-23


Америкийн нэрт санхүүч Энтони Скарамуччи даваа гарагт CNBC сувагт өгсөн ярилцлагадаа криптовалютын зах зээл дээр "олон тонн" шорт позиц байгааг онцолжээ.

Скарамуччи эдгээр шорт арилжаачдад гэнэтийн өсөлт гарах үед хамраараа газар мөргөх вий гэж сануулав.  

SkyBridge Capital-ийн тэргүүн тэрээр эерэг мэдээ нь саяхны өсөлтийг дахин сэргээж чадна гэж үзэж байна. Бага зэрэг сайн мэдээ гарах бүрт зах зээлүүд маш хүчтэй өсөлттэй байдаг гэв.

8-р сарын 15-нд биткойны ханш 6-р сарын 13-наас хойших хамгийн дээд түвшинд хүрч, 25,000 долларын босгыг давсан. Энэ нь криптовалютын саяхны сэргэлтийн оргил болсон юм. Харин удаан үргэлжлээгүй бөгөөд долоо хоногийн дотор 18%-иас дээш хувиар буурч, өчигдөр Bitstamp бирж дээр 21,000 доллараас доош унасан.

Түүнчлэн Скарамуччи өмнө нь биткойныг урт хугацаандаа 300,000 ам.долларт хүрнэ гэж мэдэгдэж байжээ.