Монголын анхны крипто мэдээний сайт

SHIB-ийн шатаалтын түвшин 256.13%-иар өсөв

2022-08-24


SHIB-ийн арми Шиба Инуг нийт нийлүүлэлтээс аажмаар арилгаж, уг зоосыг цаг тутамд шатаасаар байна.

Энэ удаад тэд 176 сая гаруй меме зоосыг dead wallet рүү илгээснээр шаталтын түвшинг нэмэгдүүлж чаджээ.

Шатаалтын хэмжээ нэмэгдэв

SHIB-ын шатаагдсан гүйлгээг хянадаг Shibburn платформ нь саяхан Шиба Инугийн шатаалт 256.13%-иар ихэссэн болохыг өөрийн цахим хуудаснаа харуулжээ.

Учир нь Shibburn-ийн хуваалцсан мэдээллээс үзэхэд сүүлийн 24 цагийн хугацаанд Шибийн арми нийт 176,545,974 Шиба Инуг 29 гүйлгээгээгээр dead wallet рүү илгээж, тэнд бүрмөсөн түгжсэн буюу шатаасан байна.