Монголын анхны крипто мэдээний сайт

ETH халимнууд асар ихээр Шиба Инуг заржээ

2022-08-25


WhaleStats сүлжээний мэдээллийн платформоос хуваалцсан мэдээллээс үзэхэд хэдэн цагийн өмнө Ethereum блокчэйн дээрх хамгийн том халимууд Shiba Inu зоосыг асар их хэмжээгээр буюу нийтдээ бараг 3 их наядыг зарсан байна.

Тодруулбал, сүүлийн хэдэн цагийн дотор халимны SHIB эзэмшил эрс багасч, өмнөх 157 сая доллараас ердөө 119,787,272 доллар болж буурчээ. Ийнхүү тэд нийт 2,836,501,901,140 ширхэг Шиба Ину зарсан байна.

Гэсэн хэдий ч одоо SHIB нь халимнуудын крипто баялгийн жагсаалтын эхний арваас тавдугаарт бичигдэж байна.

Нохойн сэдэвт зоос нь өчигдөр эдгээр халим хөрөнгө оруулагчдын багцын 5.29%-ийг бүрдүүлж байсан бол одоо 1.92%-ийг эзэлж байна.