Монголын анхны крипто мэдээний сайт

Солана, Полкадот зоосууд Bitstamp дээр бүртгэгдлээ

2022-08-25


Шилдэг криптовалютууд болох Солана болон Полкадот одоо Bitstamp бирж дээр бүртгэгдлээ. Solana (SOL) нь зах зээлийн үнэлгээгээр есдүгээрт, харин Полкадот (DOT) арваннэгдүгээрт жагсаж байна.

Үүнээс гадна, техникийн хүндрэлээс болж хэд хэдэн удаа хойшлуулсны дараа бирж өнгөрсөн зургадугаар сард меме криптовалют Shiba Inu (SHIB)-ийн бүртгэснээ зарласан.

Bitstamp нь одоог хүртэл ажиллаж байгаа хамгийн эртний криптовалютын бирж бөгөөд арван нэгэн насны төрсөн өдрөө энэ сард тэмдэглэжээ.