Монголын анхны крипто мэдээний сайт

Майк Альфред 2018 онд худалдаж авсан 10 сая ADA-гаа гэнэт санажээ

2022-08-26


Биткойны максимилист Майк Альфред 2018 онд 10 сая ADA худалдаж авснаа олон нийтэд зарласан бөгөөд үүнийгээ хүмүүст giveaway хийж тараах хүсэлтэй байна.

Тэрээр хэлэхдээ "2018 онд би 10,000,000 Cardano токен худалдаж авсан байснаа бүрмөсөн мартчихсан байна. Өнөөдөр би крипто эзэмшлүүддээ бүрэн аудит хийж байхдаа тэдгээрийг олсон" гэж жиргэжээ.

Гэсэн хэдий ч зарим твиттер хэрэглэгчид "энэ нь үнэн байхад хэтэрхий сайхан сонсогдоно" гэж хардаж байхад зарим нь түүнийг ийм эзэмшилтэй байх магадлалыг үгүйсгэж байв.

Сонирхуулхад алткоиныг шүүмжлэгч Майк Альфред зөвхөн биткойныг сурталчлахын зэрэгцээ Ethereum, Solana, тэр ч байтугай Cardano-г шүүмжилж байсан удаатай.