Dogechain зоосыг DOGE экосистемд сайн гэж суртчилж, DOGE коммунитиг татан оруулуулхын тулд Маркусд их хэмжээний криптог санал болгожээ. Гэсэн хэдий ч DOGE-н үүсгэн байгуулагч уг саналаас татгалзсан байна.
Твиттерийн хэрэглэгч RepeatVee хэлэхдээ 2013 онд Жексон Палмертай хамтран Dogecoin меме криптовалютыг үүсгэн байгуулсан IT инженер Билли Маркус нь Dogechain-ийн талаар жиргэж, сурталчлах саналаас татгалзсан тухай мэдээг твиттер хуудсаараа дамжуулан түгээжээ. Түүнчлэн уг санал нь 10 тэрбум DC бүхий 14 сая ам.долларын үнэ цэнэтэй байв.
Билли Маркус энэ их мөнгөний төлөө DOGE коммунитигаас урвахаас татгалзсан тул DOGE армийн "хамгийн гүн хүндэтгэл" хүртэх ёстой гэж тэр бичжээ.
Мөн Маркус Dogecoin төслөө эхлүүлсний дараахан орхисныг тэмдэглэх нь зүйтэй.
Гэсэн хэдий ч тэрээр Твиттерт идэвхтэй хэвээр байгаа бөгөөд ихэнхдээ өөрийн оюун ухаан, ерөнхийдөө криптографын талаар пост хийдэг. Саяхан тэрээр DOGE-ийн хөгжилд буцаж очих бодолгүй байгаагаа илчилсэн бөгөөд шинэ дижитал валют бий болгох бодолгүй байна.