Монголын анхны крипто мэдээний сайт

Шиба Ину Троныг гүйцэж түрүүллээ

2022-06-22


CoinMarketCap-аас өгсөн мэдээллээс харахад Шиба Ину (SHIB) меме зоосны үнэ сүүлийн 24 цагийн дотор бараг 44%-иар өссөн байна.

Алдартай меме зоос одоо зах зээлийн үнэлгээгээр Tron (TRX)-ийг давж, 13-р байранд оржээ.

SHIB өнөөдөр өглөө Binance бирж дээр $0.000012 хүрч, 5-р сарын сүүлчээс хойшхи хамгийн дээд түвшинд хүрсэн.

Гэсэн хэдий ч өсөн нэмэгдэж буй хэрэглээг үл харгалзан меме зоос он гарснаас хойш 67.48% -иар буурсан хэвээр байна.

Үүнээс гадна уг криптовалют энэ сарын эхээр Bitstamp бирж дээр арилжаалагдаж эхэлсэн билээ.