Монголын анхны крипто мэдээний сайт

24 цагийн дотор 276 сая SHIB шатаагджээ

2022-08-28


Shibburn вебсайтын мэдээлснээр, SHIB арми сүүлийн 24 цагийн дотор SHIB-ийн тэрбумны дөрөвний нэгээс илүүг шатааж чаджээ.

Тодруулбал, 22 гүйлгээгээр 276,280,888 Шибаг dead wallet рүү илгээж, тэнд нь бүрмөсөн түгжижээ.

Нэмж дурдахад, нууцлаг түрийвч 160,549,026 SHIB-ийг нэг удаагийн шилжүүлгээр шатаасан байна.

Одоогийн байдлаар зах зээл дээр эргэлдэж буй Шиба Ину зоосны хэмжээг багасгахын тулд SHIB арми өдөр бүр шатаалт хийхийг зорьж байна.

Баасан гарагтай харьцуулахад шатаалт одоогийн байдлаар 25 гаруй хувиар өсчээ.

Нийтдээ 410,378,568,111,971 SHIB эргэлтийн нийлүүлэлтээс шатаасан байна. Гэхдээ нийт зах зээл дээр 558,186,954,742,224 SHIB эргэлдэж байгаа бөгөөд SHIB арми үүнийг мэдэгдэхүйц бууруулахад нэлээд хугацаа шаардагдана.