Монголын анхны крипто мэдээний сайт

BabyDoge арми нэг цагийн дотор 2.8 квадриллион зоос шатаав

2022-06-22


BabyDoge коммунити 50 квадриллион BabyDoge-г устгах төлөвлөгөөний хүрээнд гүйлгээнд байгаа 3 квадриллион Baby Doge зоосыг шатаасан гэж мэдэгдэв.

Тодруулбал BabyDoge шатаалтыг мэдээлэх хуудас твиттертээ 2,880,434,321,993 BabyDoge-г зарцуулж болшгүй хэтэвч рүү илгээж, ердөө ганцхан цагийн дотор гүйлгээнээс хассан гэжээ.  

Гэхдээ энэ нь ердөө 4,056 долларын үнэтэй тэнцэх юм. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд уг токен нь CoinMarketCap-аас өгсөн мэдээллээр 0,000000001408 доллараар арилжаалагдаж байгаа ба арван хувиар өссөн байна.

BabyDoge-ийн анхны нийлүүлэлт 420 квадриллион байсан боловч Догекоин, Шиба Ину зооснуудаас санаа авч 232 квадриллион зоос болж хоёр дахин буурчээ.

50 квадриллион зоос шатаах санал

6-р сарын 3-нд BabyDoge нийгэмлэг токен шаталтыг хурдасгах талаар саналаа өгч, одоогийн нийлүүлэлтийг дахин 50 квадриллионоор бууруулахаар шийдсэн. Гэсэн хэдий ч, энэ шийдвэр нь Ethereum дээр эргэлдэж буй токенд хамаатай ба анхны Binance Smart Chain сүлжээн дэхь BabyDoge-г шатаах эсэх, хэр их хэмжээтэй байгаа талаар мэдээлэл байхгүй байна.

Түүнчлэн энэ сарын эхний хоёр өдөр тэд 6 квадриллион зоосыг шатаасан бол дараа нь өөр хэд хэдэн том хэмжээний шатаалт хийжээ.