Монголын анхны крипто мэдээний сайт

Bloomberg: Ethereum 1000 доллараас доош унаж магадгүй

2022-08-31


Bloomberg-ийн саяхан гаргасан нийтлэлд дурдсанаар хоёр дахь том дижитал валют Ethereum нь 1000 доллар хүртэл буурах эсвэл бүр доошоо орох магадлалтай байна гэжээ.

Bloomberg техникийн үзүүлэлтүүдийг иш татсан бөгөөд ETH-ийн 8-р сарын дээд цэг болох 2000 долларын ханшаас одоогийн 1500 долларын түвшин хүртэл буурсныг онцлов. Мөн ихээхэн хүлээгдэж буй Merge шинэчлэлтийг үл хамааран буурч магадгүй гэж дүгнэж байгаа аж.

Fairlead Strategies-ийг үүсгэн байгуулагч Кэти Стоктон Блүүмбергт ярилцлага өгөх үеэрээ уг зоос нь 50 хоногийн MA-ийн дэмжлэгээс доогуур болсон гэв. Тэрээр үргэлжлүүлэн “Одоо богино хугацаанд буурах эрсдэл өмнөхөөсөө илүү хүчтэй болсон. Энэ нь ойрын өдрүүдэд тохиолдож магадгүй” гэжээ.

Нэмж дурьдхад, Ethereum Merge шинэчлэлт нь ETH-ийн ханшийн өсөлтийн хурдасгуур болно гэж маш их хүлээлттэй байгаа. Энэхүү шинэчлэл нь Ethereum-ийг одоо ашиглагдаж байгаа Proof-of-Work-оос Proof-of-Stake протокол руу шилжүүлэх бөгөөд ингэснээр Ethereum нь эрчим хүч бага зарцуулдаг болох юм.

Гэсэн хэдий ч үйл явдал ойртож байгаа ч ханш өсөх биш харин улам доошилно гэдгийг Bloomberg твиттер хуудсаараа дамжуулан анхаарууллаа.