Монголын анхны крипто мэдээний сайт

Хамгийн том 100 халим 323 тэрбум SHIB зоосыг заржээ

2022-09-01


Халимны хянах үйлчилгээ WhaleStats-ын хуваалцсан мэдээллээс үзэхэд өнөөдөр хамгийн том Ethereum халимууд 323 тэрбум SHIB-ийг зарснаар SHIB-ийн нийт үлдэгдэл нилээдгүй багассан байна.

Халимууд олон тэрбум Шиба Инуг зарсаар байна

Ethereum-ийн хамгийн том 100 түрийвч нь өнөөдөр өглөө ойролцоогоор 4 сая доллараар үнэлэгдсэн 323,362,974,939 Shiba Inu зоосыг зарсан гэж WhaleStats мэдээллээ.

Өчигдөр эдгээр халимны үлдэгдэл нийт 151,728,733 доллар байв. Харин одоогийн байдлаар энэ хэмжээ 147,532,685 доллар болтлоо багасчээ. Түүнчлэн SHIB зоос одоо тэдний багцын 5.13 хувийг эзэлж байна.

Зах зээлийн үнэлгээгээр хоёр дахь том меме зоос нь одоо эдгээр халимуудын криптовалютын эзэмшлийн тавдугаарт бичигдэж байна.