Cardano болон IOG-ийн үүсгэн байгуулагч Чарльз Хоскинсон бусад криптовалютын төслөөс ялгаатай нь ADA шатаалт хийх боломжгүй гэж твиттер хуудсандаа бичжээ. Тэрээр "ADA-д ид шидийн нөөц байхгүй" гэж мэдэгдэв.
Ямар ч ADA-г шатаах боломжгүй
Чарльз Хоскинсон @PerAsperaVinco твиттер хэрэглэгчийн сэтгэгдлийн хариуд ADA -г шатаана гэдэг Карданогийн шүтэн бишрэгчдийн өмчийг устгана гэсэн үг гэжээ.
Хоскинсон хэлэхдээ бусад төслүүдэд заримдаа
үүсгэн байгуулагчдын хяналтанд байдаг урьдчилан бэлтгэсэн зоостой байдаг гэв.
Хөрвөх чадвар багатай үед тэд өөрсдийн тэдгээр зоосыг их хэмжээгээр шатааж удирддаг. Гэсэн хэдий ч тэрээр Кардано ямар ч хэмжээний ADA-г хянадаггүй гэдгийг онцлон тэмдэглэв.
Түүний хэлснээр бүх ADA токенууд нь ADA эзэмшигчид болон SPO-д (Stake Pool Operators) харьяалагддаг. ADA-гаа стейкинг хийхдээ ADA-аар урамшуулал авдаг гэж Хоскинсон сануулж, тэднээс ADA-г авч шатаах нь тэдний эд хөрөнгийг хулгайлахтай адил юм гэж тайлбарлажээ.