Монголын анхны крипто мэдээний сайт

Шиба Ину Жон Ричмондтой хамтран Миланы загварын долоо хоногт оролцоно

2022-09-03


Нэрт загвар зохион бүтээгч Жон Ричмонд манай гаригийн загварын гол арга хэмжээ болох Миланы загварын долоо хоногийн өмнөхөн Шиба Инутай хамтран ажилласан зураглалаа толилуулжээ.

62 настай уран бүтээлчийн криптовалюттай хамтарсан цуглуулгын бүрэн танилцуулга 9-р сарын 20-нд болох бөгөөд Ричмондын бүтээсэн нийт 10,000 NFT хэсэг гарах аж.

Цуглуулгыг Legends Live Forever гэдэг. Шиба Инугийн баг энэ оны 2-р сард Жон Ричмондтой хамтран ажиллахаа зарласан бөгөөд үүнд NFT хамтын ажиллагаа мөн SHIB-ийг тусгасан түүний биет загваруудыг загварын шоунд танилцуулах болно.

Нэмж дурдахад, шоу болон цуглуулгыг бүтээхийн өмнө Миланы гудамжинд Шиба Инуд зориулсан ханын зургууд бүхий сурталчилгааны кампанит ажил өрнөсөн.