Томоохон криптовалютын бирж Crypto.com нь Сингапурын Мөнгөний зохицуулах газраас (MAS) байгууллагын
лиценз зөвшөөрлийг авчээ. Тусгай зөвшөөрөл нь тус платформд олон төрлийн
төлбөрийн үйлчилгээг үзүүлэх боломжийг олгоно.
Тодруулбал 6-р сарын 22-ны лхагва гарагт
Crypto.com Сингапурын Төлбөрийн үйлчилгээний тухай хуулийн хүрээнд Дижитал
төлбөрийн токен үйлчилгээг санал болгоход шаардлагатай зөвшөөрлийг MAS-аас авснаа
зарласан байна.
Төлбөрийн үйлчилгээний тухай хууль
2019 онд хэрэгжиж, төлбөрийн байгууллагуудын ангиллыг нэвтрүүлсэн. Дээрх тусгай зөвшөөрлийг авахын тулд аж ахуйн нэгжүүд хууль ёсны хэд хэдэн шаардлагыг
биелүүлэхээс гадна мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль
тогтоомжийн дагуу ажиллах үүрэгтэй.
Үүнээс гадна, зургадугаар сард Crypto.com нь Дубайн Виртуал
Хөрөнгийн Зохицуулах Газраас виртуал хөрөнгийн түр зөвшөөрсөн лицинзийг авсан. Мөн 2021 онд тус бирж нь Мальта улсын 3-р зэрэглэлийн виртуал санхүүгийн
хөрөнгийн лицензийг авсан анхны криптовалют компани болсон юм.