Монголын анхны крипто мэдээний сайт

Биткойны ханш 19,000 доллараас доош унав

2022-09-07


Биткойн хоёр долоо хоногийн дотор ихээхэн уналтад орж, өнөөдөр 19,000 ам.доллараас доош уналаа. Уг үнийн уналт нь биткойн 10 хоног орчим 20,000 ам.доллар орчимд арилжаалагдсаны дараа болов.

Зах зээлийн үнэлгээгээр хамгийн том криптовалют 21,000 долларын үнийн эсэргүүцлийг даван туулж чадсангүй.

Биткойны үнэ 18,680 доллар хүртэл буурсан ба энэ нь 6-р сарын 30-наас хойшхи хамгийн доод цэг болов. Одоогийн байдлаар криптовалютын ханш 18,991 доллар орчим байгаа нь сүүлийн 24 цагийн хугацаанд 3.7%-иар буурсан үзүүлэлт юм.

"Бүтэлгүй оролдлого бүр (эсэргүүцлийн бүсийг 20,000 доллараас дээш давах) 18,000 долларын ойролцоо үнийн хязгаарыг шалгах магадлалыг нэмэгдүүлсэн" гэж BitBull Capital крипто хеджийн сангийн менежер Жо ДиПаскуале хэлэв.

Мягмар гарагт S&P 500 индекс 0.41%-иар унаж, АНУ-ын инфляцийг бууруулхын тулд Холбооны нөөцийн сан түрэмгий хүүгийн өсөлтийг баримталж магадгүй гэж хөрөнгө оруулагчид санаа зовниж байна.

Мөнгөний бодлогын талаар таамаглал ихсэх үед биткойн ихэвчлэн буурдаг.

"Техникийн үүднээс авч үзвэл үнэ нь бидний таамаглалтай нийцэж байгаа бөгөөд бид эндээс 15,000 доллар хүртэл унах боломжтой ба энэ бүсээс арилжаачид эрчтэй хуримтлуулахыг эрэлхийлэх болно" гэж ДиПаскуале хэлэв.