Монголын анхны крипто мэдээний сайт

Pantera Capital-ийн гүйцэтгэх захирал: Биткойны дараагийн бухын зах зээл эхлэх гэж байна

2022-09-08


Pantera Capital-ийн Гүйцэтгэх захирал Дан Морхед криптогийн өвөл удахгүй дуусч, биткойны үнэ дахин өснө гэж үзэж байна.

Тэрээр мөн зах зээлийн үнэлгээгээр хамгийн том хоёр дижитал хөрөнгийн давуу тал болох BTC болон ETH-ийн ноёрхол бүдгэрч эхэлсэн тул хүмүүс "үнэхээр чухал" бусад крипто төслүүдэд анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж хэлэв.

Биткойны өсөлт удахгүй болно

Саяхан Bloomberg-т өгсөн ярилцлагадаа гүйцэтгэх захирал, криптовалютыг идэвхтэй дэмжигч Дэн Морхед үргэлжилж буй криптовалютын өвөл удахгүй хүчээ сулруулж, дараа нь бухын зах зээл эхлэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Ийм өсөлт, бууралт нь хэвийн үзэгдэл бөгөөд сүүлийн 10 жилд олон удаа тохиолдсон, 2018 онд уналт болсон ч дараагийн хэдэн жилд нь дараалсан зах зээлийн өсөлт гарсныг тэрээр санууллаа.

“Бид баавгайн зах зээлийн гурван том мөчлөгийг туулсан. Бид зургадугаар сард хамгийн доод цэгтээ хүрч, дараагийн бухын зах зээлд гарлаа гэж би бодож байна. Энэ нь хэсэг хугацаа шаардаж магадгүй ч бид өсөлтийн эхэн шатанд явж байна гэж бодож байна" гэж тэрээр байр сууриа илэрхийлэв.

Түүний бодлоор ойрын ирээдүйд биткойноос хамаагүй хурдан хугацаанд ашгаа өгөх, ач холбогдолтой төслүүд хөгжиж магадгүй гэв.

Тэрээр үргэлжлүүлэн “Биткойн бүх зүйл байхаа больсон. Нэгэн цагт биткойн нь зах зээлийн 100% байсан бөгөөд хэсэг хугацаанд Bitcoin болон Ethereum үндсэндээ бүх зүйл байсан. Одоо маш олон, маш олон чухал төслүүд байгаа бөгөөд энэ нь удахгүй галзуурч эхлэнэ" гэжээ.