Монголын анхны крипто мэдээний сайт

Цаг үеийн мэдээ

2022-06-23


Биткойны үнэ гурван өдрийн турш үргэлжилсэн өсөлтөө лхагва гарагт дуусгаж, хоёр өдрийн өмнө давж байсан 20,000 ам.долларын босгоос нэг унаж үзэв.

Зах зээлийн үнэлгээгээр хамгийн том криптовалют саяхан 20,200 ам.доллараар арилжаалагдаж байсан нь сүүлийн 24 цагийн дотор 2%-иас илүү буурсан үзүүлэлт юм. Амралтын өдрүүдийн уналтын дараа хөрөнгө оруулагчид орж ирснээр биткойн 21,000 ам.доллараас дээш гарсан. Харин энэ нь удаан үргэлжилсэнгүй.

Зах зээлийн үнэлгээгээр хоёр дахь том крипто болох Ether нь сүүлийн 24 цагийн дотор 5%-иар буурч, ойролцоогоор 1050 доллар болжээ. Бусад томоохон криптовалютуудын хувьд асуудалтай байгаа Celsius (CEL) крипто зээлийн платформ 20%-иас дээш, WAVES 13%-иар буурчээ.

Холбооны нөөцийн дарга Жером Пауэлл Сенатын банкны хорооны хурал дээр хэлсэн үгэндээ хүрч, ХНС одоогийн мөнгөний бодлогоо үргэлжлүүлэх ба АНУ эдийн засгийн уналтаас сэргийлж чадахгүй байж магадгүй гэсэн мэдэгдлийг гаргасны дараа хөрөнгө оруулагчид эрсдэлтэй хөрөнгөөс дахин зайлсхийв.

"ХНС энэ оны эхээр түр зуурын инфляцийг бууруулахын оронд нухацтай авч үзэх хэрэгтэй байсан" гэж крипто програм хангамжийн үйлчилгээ үзүүлэгч Shipyard Software компанийн гүйцэтгэх захирал Марк Лури хэлжээ. Тэрээр үргэлжлүүлэн "Сөрөг тал нь хүүг өсгөхөд хэтэрхий оройтсон байгаа бөгөөд Пауэлл эдийн засгийн уналтын эрсдэлийг дахин хөөрөгдүүлж магадгүй юм. Энэ нь криптовалютын богино хугацааны хувьд муу үзүүлэлт юм” гэв.

Түүнчлэн крипто биржийн Coinbase-ийн хувьцааны үнэ ханш бараг 10%-иар буурч, 52 доллараас доош хаагдсан нь бүх цаг үеийн хамгийн доод түвшиндээ хүрсэн үзүүлэлт болов.

Гэхдээ Марк Лури саяхны криптогийн уналт нь ёроолоо олсны шинж тэмдэг гэж өөдрөгөөр хэлэв. Тэрээр "Макро нөхцөл байдалд илүү мэдрэмтгий байх тусам үүнийг мэргэжлийн тэнцвэртэй багцын хөрөнгийн ангиллын хэсэг болсон гэсэн үг юм. Энэ бол урт хугацааны эерэг шинж тэмдэг" гэжээ.