Хэдийгээр Terra экосистемийн зоосууд 1 центтэй тэнцэхгүй болтлоо сүйрсэн ч сүүлийн хэд хоногт LUNC нь крипто зах зээлтэй зэрэгцэн өсөлтөө дэмжиж чадсан.
Уг зоосны коммунити шинэ төлөвлөгөө баталсан ба энэ нь сүлжээг сэргээж, хөрөнгө оруулагчдыг эргүүлэн татах ажлаа үргэлжлүүлэх зорилготой ба сүүлийн долоо хоногт татварын шаталт (tax burn) хэмээх шинэ төслөө баталгаажуулсны дараа 100% -иас дээш өсөлттэй байна.
Одоогийн байдлаар LUNC 0.00056 доллараар арилжаалагдаж байгаа ба өдөрт бараг 55%-иар өссөн байна.
Татварын параметр нь 1.2% байх ба уг шинэ саналын дагуу түрийвч болон ухаалаг гэрээний хооронд LUNC болон USTC шилжүүлэг хийх үед сүлжээн дэх үйл ажиллагаанд татвар ногдуулж, шатаана.
Энэхүү санал нь үндсэндээ LUNC-ийг дефляцын хөрөнгө болгон хувиргах зорилгоор бүх гүйлгээнд 1.2% токен шаталтын татвар ногдуулах зорилготой юм.
KuCoin хамгийн сүүлд гаргасан мэдэгдэлдээ, уг саналыг дэмжихээ амласнаар ханшид эерэгээр нөлөөлөв.
Үүний дараа Gatei.io, MEXC Global, CoinInn зэрэг бусад криптовалютын биржүүд мөн шинэ сүлжээний шинэчлэлийг дэмжинэ гэж мэдэгджээ.