Монголын анхны крипто мэдээний сайт

Питер Шифф: Биткойны уналтад алткойнууд буруутай

2022-09-09


Сүүлийн саруудад биткойн 20 мянган долларын чухал түвшнээс доош задарснаар криптовалютын салбар зах зээл нэг их наяд долларын алдагдалд оржээ. Санхүүч, хөрөнгө оруулагч Питер Шифф энэ талаар хэлэхдээ, алткойнуудын ширүүн өрсөлдөөн үүнд буруутай гэнэ.  

Сар хүрэхгүй хугацааны өмнө биткойны үнэ 23,000 долларын ханшаас давж байв. Наймдугаар сарын сүүлчээс энэ долоо хоног хүртэлх хугацаан дахь криптовалютын огцом уналт нь нийт зах зээлийн үнэлгээний 20 орчим хувийг унагав.

Питер Шиффийн байр суурь

Шиффийн алтны сангийн гүйцэтгэх захирал, Австрийн эдийн засагч Питер Шиффийн хэлснээр анхны криптовалют нь зах зээлд эзлэх байр сууриа өрсөлдөгч алткойнуудад алдаж байна гэв.

Тэрээр үргэлжлүүлэн “Биткойн уналтад ороод зогсохгүй түүний ноёрхол 38.1% болж унасан нь 2018 оны 6-р сараас хойших хамгийн доод үзүүлэлт юм. Бараг 21,000 өөр төрлийн ямар ч үнэ цэнэгүй дижитал зоос, NFT болон криптотой холбоотой үнэт цаастай өрсөлдөх нь ихээхэн хохирол учруулж байна. Биткойн ховор ч алткойнууд тийм биш юм" гэв.

Крипто твиттерийн хэд хэдэн тайлбарлагчид Питер Шиффийн мэдэгдлийг хурдан эсэргүүцэв. Тэр ч байтугай түүний хүү Спенсер Шифф нь хүртэл крипто зах зээл дээрх бүх өрсөлдөөн нь биткойныг сулруулж байна гэдэг нь утгагүй хэмээн маргав.

Олон шинэ криптовалютууд Сатоши блокчэйний 21 сая зоосны нийлүүлэлтийн хязгааргүй байгаа нь үнэн. Гэхдээ биткойн нь криптовалютын салбарт үе тэнгийнхэнтэйгээ өрсөлдөх албагүй гэсэн өөр нэг аргумент гаргаж иржээ.