Монголын анхны крипто мэдээний сайт

LUNA 150%-иар өсөв

2022-09-10


LUNA нь гэнэтийн огцом өсөлтөөрөө олон нийтийг гайхшруулаад авчээ.

LUNA-ийн үнэ нэг цагийн дотор 150%-иар өссөн бөгөөд одоогоор 4.7 доллар орчим арилжаалагдаж байгаа нь доорх графикаас харагдаж байна.

Энэ нь тухайн криптовалютын хувьд нэлээд олон тооны борлуулалт хийгдэхэд хүргэсэн. Нэг цаг хүрэхгүй хугацаанд 7 сая доллартай тэнцэх хөшүүрэгтэй позицуудаас хаагджээ.

Уг үйл явдал Террагийн экосистемийн сонгодог криптовалют LUNC-ын долоо хоногт 100%-иар огцом өссөний дараа болсныг тэмдэглэх нь зүйтэй. Түүний өсөлт нь KuCoin болон GateIO зэрэг томоохон биржүүд татварыг шатаах механизмыг дэмжсэнтэй холбоотой юм.

Иймд LUNA-ын өсөлтийг дээрх шийдвэртээ холбон тайлбарлаж байна.