Монголын анхны крипто мэдээний сайт

MicroStrategy компанийн мэдэгдлийн дараа биткойны үнэ өслөө

2022-09-11


Хамгийн том биткойн эзэмшигч технологийн компани болох MicroStrategy нь АНУ-ын Үнэт цаас, биржийн хороонд илүү их BTC худалдаж авахын тулд 500 сая доллараар өөрийн хувьцаагаа санал болгох тухай шинэ мэдүүлэг өгчээ.

Энэхүү мэдээ нь биткойн 20,000 долларын түвшинг давж, хоёр долоо хоногийн шинэ дээд цэгтээ хүрсэн үед гарсан байна.

Үнэт цаасны зохицуулах байгууллагад гаргасан өргөдөлд MicroStrategy нь "байгууллагын ерөнхий зорилгоор, тэр дундаа биткойн худалдаж авах" зорилгоор 500 сая долларын үнэ бүхий хувьцаагаа зарахаар төлөвлөж байна гэжээ.

Сонирхолтой нь, крипто зах зээл энэ мэдүүлгийг нэлээд нааштайгаар хүлээн авч, MSTR хувьцааны үнэ баасан гаригт 10%-иар өсч, нэг ширхэг нь 260 доллараас давсан байна.

Амралтын өдрүүдийн эхлэлд BTC хоёр долоо хоногийн дээд цэгтээ хүрч 21,500 ам.долларт хүрсэн учир нь илүү эерэг нөлөө авчирсан MicroStrategy-ийн мэдэгдлээс үүдэлтэй байж магадгүй юм.

Нэмж дурьдхад, уг компанийн хамгийн сүүлийн худалдан авалт нь 6-р сарын сүүлээр 10 сая долларын үнэтэй биткойн байв. Түүнчлэн крипто зах зээл нилээд уналттай байгаа тул MicroStrategy биткойн эзэмшиж байгаадаа бодит бус асар их алдагдалд орж байгааг тэмдэглэх нь зүйтэй.