Монголын анхны крипто мэдээний сайт

Биткойн удахгүй 40,000 долларт хүрэх боломжтой

2022-09-12


Yahoo Finance-ийн шинжээч Жаред Бликр саяхан твиттер хуудсандаа 40,000 доллар нь дэлхийн хамгийн том криптовалют болох биткойны хувьд "ойрын зорилт" байж магадгүй гэж мэдэгджээ.

Бликре үүний шалтгааныг тайлбарлахдаа тэргүүлэгч зоос нь 20,000 долларын түвшинд том суурийг бий болгосон гэв.

Есдүгээр сарын 6-нд биткойны үнэ 18,669 ам.долларт хүрсэн нь зургадугаар сараас хойших хамгийн доод түвшин юм.

Гэсэн хэдий ч бухнууд биткойныг аврахын тулд алхам хийж чадсан. Сүүлийн таван өдрийн хугацаанд тэргүүлэгч криптовалютны үнэ ойролцоогоор 18%-иар өссөн байна.

Бликре үргэлжлүүлэн хэрэв биткойны үнэ өсөж эхний ээлжинд 30,000 долларт хүрэх юм бол арилжаачид хэр их хэмжээний ашгаа авч гарах нь болон хөрөнгө оруулагчид хэр ихээр орж ирэх бол гэдэг нь сонирхолтой байна гэжээ.

Үүнээс гадна 8-р сарын 15-нд хамгийн том криптовалютын үнэ 25,212 ам.долларт хүрсэн ч бухнууд эрчмээ барьж чадсангүй. CoinMarketCap-аас өгсөн мэдээллээр хамгийн том криптовалют одоогоор 21,822 ам.доллараар арилжаалагдаж байна.