Монголын анхны крипто мэдээний сайт

Энэ долоо хоногийн онцлох 5 криптовалют

2022-09-13


Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээл огцом өсч, гурван долоо хоног үргэлжилсэн уналтын дарааллыг зогсоолоо. Өнгөрсөн долоо хоногт S&P 500 индекс 3.65%-иар өссөн бол Nasdaq Composite 4.14%-иар өссөн байна. АНУ-ын хөрөнгийн зах зээлтэй нягт уялдаатай байдлаа үргэлжлүүлж, биткойн мөн хүчтэй эргэн ирж, долоо хоногийг 7%-иас дээш өсөлттэй дуусгав.

Хөрөнгийн зах зээл болон криптовалютын зах зээл дээрх огцом өсөлт нь ёроол үүсгэсэн гэх шинж тэмдгийг харуулж байгаа ч шинэ бухын улирал эхлэсэн эсэхийг таамаглахад эрт байна гэж зарим шинжээчид үзэв.

Хөрөнгийн зах зээлээс хамаархын зэрэгцээ криптовалютын орон зай өөрийн гэсэн чухал үйл явдлуудыг тэсэн ядан хүлээж байна. Ирэх хэд хоногт хийхээр төлөвлөсөн Ethereum-ийн Merge болон Cardano (ADA) Vasil hard fork нь хэд хэдэн криптовалютуудын хэлбэлзлийг нэмэгдүүлж болзошгүй юм.

Хэдийгээр тогтворгүй зах зээл эрсдэлийг нэмэгдүүлдэг ч биткойны үнэ хэрэв амжилттай өсөж чадвал ATOM, APE, CHZ, QNT зооснуудын сэргэлт хэд хоногоор үргэлжилж магадгүй гэж шинжээчид үзэж байна.