Монголын анхны крипто мэдээний сайт

9-р сард Шиба Инугийн шаталтын хэмжээ буурна

2022-09-12


Crypt Eye-ийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт шатаасан Шиба Ину токенуудын тоо 272.2 сая SHIB болжээ. Одоогийн 0,000013 долларын токен үнийг харгалзан үзвэл энэ тоо нь 3,505 доллартай тэнцэж байна.

Сүүлийн 30 хоногийн графикт дүн шинжилгээ хийж үзэхэд 9-р сар гарснаас хойш SHIB -ийн шатаах үйл явц нэлээд удааширчээ.

Тухайлбал, өнгөрсөн зун бараг 13 тэрбум SHIB -ыг шатаасан бөгөөд энэ нь нийт 154,507 ам.долларын өртөгтэй болох юм. Зөвхөн наймдугаар сард л гэхэд 3,6 тэрбум SHIB -ыг шатаасан байна.

9-р сар гарснаас хойш дөрөвний нэг сая SHIB шатсан ба есдүгээр сарын хурдыг тооцвол сарын сүүлээр үр дүн нь хоёр дахин дордох төлөвтэй байна гэж шинжээчид дүгнэжээ.