Монголын анхны крипто мэдээний сайт

152 тэрбум SHIB-ийг халимнууд заржээ

2022-09-13


WhaleStats-ийн мэдээлснээр сүүлийн хоёр өдрийн дотор шилдэг ETH халимууд нийт 152,788,388,082 SHIB зарсан байна. Энэ хэмжээний крипто нь ойролцоогоор 2 сая долларын үнэтэй.

Өмнөх мэдэгдлийн дагуу эдгээр түрийвчинд 158,510,961 долларын SHIB хадгалагдаж байжээ. Дараагийн өдөр нь тэд 156,980,847 долларын SHIB-тэй болсон байна.

Одоогийн байдлаар энэ дүн 156,497,383 доллар болж буурчээ.

Манай сайтын өмнө нь мэдээлснээр хамгийн том Ethereum түрийвчнүүд 24 цагийн дотор ойролцоогоор 600 тэрбум меме зоосыг авсан байна. Ням гараг гэхэд тэд дахин 1.2 сая долларын SHIB худалдаж авсан нь одоогийн SHIB/USD ханшаар 91,393,754,760 Шиба Ину юм. Гэсэн хэдий ч тэд удалгүй заралт хийсэн нь тодорхой болжээ.