Монголын анхны крипто мэдээний сайт

Яагаад LUNC үнэ хоёр долоо хоногийн дотор 200% өссөн бэ

2022-09-13


Сүйрэл болсноос хэдэн сарын дараа Терра Классик коммунитигийн ишүүд шаргуу ажиллаж, экосистемийг хөгжүүлэхэд туслах янз бүрийн механизмуудыг санал болгож, нэвтрүүлж байна.

8-р сарын 27-нд Классик сүлжээнд шинэ стеикингийн үйлчилгээ гарч, тэр цагаас хойш криптовалют өссөөр байна.

Одоогийн байдлаар LUNC 0.000383 ам.доллараар арилжаалагдаж байгаа нь сүүлийн 14 хоногт яг 200%-иар өссөн үзүүлэлт гэж CoinGecko-оос мэдээлэв. Стейкинг хийх арга нь маш энгийн. Хэрэглэгчид өөр өөр сүлжээний баталгаажуулагчаар LUNC-ээ стейкинг хийж, үүнийхээ төлөө өгөөж авах боломжтой.

StakingRewards-ийн мэдээллээс харахад одоогийн өгөөж бараг 38% байна.

Нэмж дурдахад, 8-р сарын эхээр Терра коммунитигийн гишүүн Эдвард Ким LUNC-ийн бүх гүйлгээнд 1.2% татвар ногдуулж, шатаадаг татвар ба шатаах механизмыг санал болгосон. Энэ нь мөн ханшийг огцом өсгөхөд нөлөөлжээ.