Артур Хэйс 2022 оны эцэс гэхэд Ethereum 3000 долларт хүрэх магадлалтай гэж үзэж байгаа бөгөөд түүний гол шалтгаан мөн дурьдав.
Тэрээр саяхан нэгэн подкаст дээр энэ бодлоо хуваалцжээ. "Би 2022 оны эцэс гэхэд 3,000 доллар хүрнэ гэж бодож ETH худалдаж авсан" гэсэн ба үүний шалтгааныг Артур Хэйс хэлэхдээ удаан хүлээгдэж буй Merge шинэчлэлт нь Ethereum-ийн үнийг мэдэгдэхүйц өсгөх магадлалтай гэв.
Хамгийн гол нь ETH-ийн эрэлт одоогийнх шиг хүчтэй хэвээр байх боловч Ethereum шинэчлэлтээ хийсний дараа нийлүүлэлт ихээхэн буурах болно гэж тэрээр тайлбарлав. Түүнчлэн Merge хийгдсний дараа ETH нь одоогийн сөрөг зах зээлийн байдлыг даван туулж чадна гэж тэрээр нэмж хэлэв.
Түүнчлэн АНУ-ын Холбооны
нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөх тухайд Хэйс үүнээс айхгүй байгаагаа хэлсэн,
учир нь ETH-д суурилсан dApp-уудын эрэлт, мөн уугуул зоос Ethereum-ийн эрэлт хэрэгцээ өндөр хэвээр байх
болно гэв.Гэхдээ нийлүүлэлт нь хэд дахин буурна гэдгийг анхааруулжээ.