Блокчейн
компани Ripple Канад улсад анхны оффисоо нээлээ.
Торонто хотод байрлах шинэ оффис нь компанийн "инженерийн гол төв" байх аж. Ripple-ын захирал Гарлингхаус хэлэхдээ, тус улсын хамгийн олон хүн амтай хотод маш олон авьяас байгаа тул энэ нь хамгийн зөв шийдвэр боллоо гэв.
Энэ
хүрээнд Ripple нь урт хугацаанд блокчейн төсөлд ажиллах программ хангамжийн зуу
зуун инженерүүдийг ажилд авахыг зорьж
байна.
Гарлингхаус
хэлэхдээ тус компани нь ажиллах хүчээ эрс багасгасан Coinbase зэрэг бусад
томоохон криптовалют компаниудаас эрс ялгаатай нь ажилд үргэлжлүүлэн авна гэж
мэдэгдэв.
Торонто
хотын дарга Жон Тори хэлэхдээ Ripple нь уг хотод "төгс тохирно" гэж
хэлээд компанийн "шинэлэг технологийг" магтжээ.
2021
онд Ripple мөн Майами, Дубайд оффисуудаа нээж байсан.
Канадад анхны оффисоо нээхээс өмнө Ripple Их сургуулийн блокчейн судалгааны санаачилга (UBRI) хөтөлбөрийн хүрээнд Канадын хэд хэдэн их сургуулиудтай аль хэдийн хамтран ажиллаж байжээ.