6, 7-р сард хэд хэдэн удаа хойшлуулсны дараа Cardano Vasil-ийн шинэчлэлт амжилттай хэрэгжсэн бөгөөд уугуул криптовалют нь үүнд сайн хариу үйлдэл үзүүллээ.
IOG баг үүнийг Твиттер хуудсандаа Vasil hard fork-ийг UTC 21:44:00 цагт амжилттай хэрэгжснийг зарласан байна. Энэхүү шинэчлэл нь жилийн өмнө ухаалаг гэрээг хэрэгжүүлснээс хойшхи IOG (In and Out Global буюу Карданогийн толгой компани) дэмжигдсэн блокчэйний хувьд хамгийн чухал зүйл боллоо гэж мэдэгдэв.
Vasil-ийн шинэчлэлтийг 6-р сарын сүүлээр хийх ёстой байсан ч өмнөх зангилааны хувилбаруудтай холбоотой асуудлаас болж 7-р сарын сүүл болтол хойшлуулсан. Гэсэн хэдий ч ахин асуудалтай тулгарснаар ийнхүү 9-р сарын сүүлээр хийгдэж байна.
Василаас гадна Кардано өөрийн Layer-2 масштабын шийдэл болох Hydra-г хөгжүүлсээр байгаа бөгөөд энэ нь ирэх жил хэрэгжих аж.
Карданогийн уугуул криптовалют энэ
мэдээг эерэгээр хүлээн авч, өдөрт 6%-иар өсөж 0.5 доллараар арилжаалагдаж байна.