LUNC буюу Терра Классик нь нэгэн цагт олон тэрбум долларын үнэлгээтэй байсан Террагийн нэг хэсэг бөгөөд CoinMarketCap-ийн зах зээлийн үнэлгээгээр 100 том криптовалютуудаас хамгийн ашиггүй хөрөнгөөр шалгарчээ. Долоо хоногийн турш криптовалют үнэ цэнээ бараг 25%-иар алдсан бөгөөд хамгийн их уналт сүүлийн өдрүүдэд болсон байна.
Сүүлийн өдрүүдэд ханш унасан шалтгаан нь Binance бирж LUNC-ийн гүйлгээнээс шатаалт хийх саналыг дэмжихгүй гэж мэдэгдсэнтэй холбоотой байх магадлалтай.
Олон LUNC сонирхогчид Binance гүйлгээ хийх үед токен шатаах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж найдаж байсан ч биржийн захирал Чанпэн Жао энэ саналыг үгүйсгэв. Энэ мэдэгдэл гарсны дараагаар уг зоосны ханш бараг 10%-иар унажээ.
Terra Classic нь нийт 6,9 их наяд токены нийлүүлэлттэй боловч шинэчлэлтийг хэрэгжүүлсний дараах эхний өдөр бирж дээр ердөө 800 сая LUNC шатаасан байна.