Терра экосистемийн хоёр зоос сүйрсэн нь крипто зах зээлд асар уналтыг өдөөсөн бөгөөд үүний үр дагавар нь одоо ч хүртэл байна.
Гэсэн хэдий ч Terra Classic (LUNC) буюу анхны Terra сүлжээний шинэчилсэн токен нь сүүлийн 24 цагийн дотор 36% -иар өсчээ. Энэхүү гэнэтийн өсөлт нь Binance бирж арилжааны хураамж дээр LUNC шатаах механизмыг хэрэгжүүлэх тухай мэдэгдлийн дараа болсон юм.
Шатаалтын механизмаас татгалзсан гэж компанийн гүйцэтгэх захирал нь мэдэгдснээс нэг өдрийн дараа Binance LUNC-ийн спот болон маржин арилжааны хосууд дээр LUNC шатаах механизмыг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө зарлажээ.
Энэхүү мэдээний дараа LUNC-ийн үнэд эерэг өөрчлөлт гарч, $0.00032 хүртэл өссөн байна.
Онолын хувьд LUNC-ийг шатаах тусам эргэлтийн нийлүүлэлтийг хязгаарлагдаж, мөн эрэлт нэмэгдэхийн хэрээр үнийн өсөлтөд тусална.
Энэхүү өсөлтөөс өмнө Terraform Labs-ийн үүсгэн байгуулагч До Квонд Интерполоос улаан мэдэгдэл гаргасны дараа LUNC нь 40 гаруй хувиар унаж байсан юм.