Зах зээлийн үнэлгээгээр зургаа дахь том криптовалют болох Cardano (ADA) нь өнөөдрөөс Швейцарьт төвтэй Swissborg хэмээх криптовалютын менежментийн үйлчилгээнд бүртгэгджээ.
Swissborg нь XRP, Polygon (MATIC), SushiSwap (SUSHI), Solana (SOL) зэрэг хөрөнгийг дэмждэг. Уг компанийн үйлчилгээ нь Binance, Bitfinex зэрэг олон тооны биржүүдээс хамгийн сайн үнэ, хөрвөх чадварыг санал болгох зорилготой юм. Төрөл бүрийн крипто арилжааны платформуудын хооронд үнийн зөрүү нэлээд хүчтэй байдаг ба зах зээлийн тогтворгүй байдлын үед тус программ ихээхэн хэрэг болдог юм.
Түүнчлэн уг хөрөнгийн менежментийн үйлчилгээ нь хэрэглэгчиддээ өдөр бүр крипто балансын орлого олох боломжийг санал болгодог.